ЭДА-нд оролцсон цэргийн алба хаагчдыг улсын зардлаар амралт сувилалд хамруулж, бие бялдар, сэтгэл зүйг нь нөхөн сэргээж байхаар Засгийн газраас шийдвэрлэн тусгай журам батласан. Үүний дагуу Афганистан, Суданд үүрэг гүйцэтгээд 2011 оны сүүлчээр ирсэн Цэргийн багийн IY ээлж, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн I ээлжийн Цэргийн багийнхныг амрааж сувилахаар болжээ. Тэднийг 7 хоног амрааж сувилах ажлыг “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ зохион байгуулах юм.
|