Skip to content
 Энэ 7 хоног 2009 оны 05 сарын 28-03 №22             
Нүүр

СҮЛДЭНДЭЭ МӨРГӨЖ, БУРХАНДАА АДИСЛАВ
Written by Administrator   
Wednesday, 24 February 2010

 Image       “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр БХЯ-нд төрийн Хан хуур цэнгүүлэх ёслол болж, яамны бие бүрэлдэхүүн оролцлоо. УГЗ, дэд хурандаа Р.Ганбат хуурыг цэнгүүлж, УГЖ Ө.Базарбат Монгол ардын уртын дуу “Эртний сайхан”-аар түрлэг өргөж, Мамбадацан хийдийн лам нар хийморийн сан тавьсан юм.
Дараа нь бие бүрэлдэхүүн Жамсран бурханд мөргөж, Бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлээд Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдтэй золголт хийв.             Эл өдөр ЗХЖШ-т мөн Хан хуур цэнгүүлэх ёслол болж, хуурыг СТА, П.Эрдэнэбулган цэнгүүлж, ЦДБЭЧ-ын дуучин Г.Алтанцэцэг “Уяхан замбуу тивийн наран”-г эгшиглүүллээ. Бие бүрэлдэхүүн ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн гишүүдтэй золгож, айлчлан ирж буй төмөр бар жилдээ амжилт бүтээл арвин байхын ерөөл өргөлөө.

“ДАРХАН” ХАМТАРСАН СУРГУУЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Written by Administrator   
Wednesday, 24 February 2010

 Image    Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын 

гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын урилгаар  ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, сайдын зөвлөх Ц.Ганболд, АДХЦ-ийн командлагч, хурандаа Т.Дашдэлэг, яамны ГХАГ-ын мэргэжилтэн, ахмад Б.Батбаяр нар оржээ.

            Айлчлалын үеэр сайд Л.Болд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковтой,  дэслэгч генерал Ц.Бямбажав ОХУ-ын Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, хурандаа генерал А.Н.Постников, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны орлогч дарга В.К.Дзиралн, ОХУ-ын Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийн нэгдүгээр орлогч, Ерөнхий штабын дарга, дэслэгч генерал В.Ю.Волковицкий нартай тус тус уулзжээ.

            Уулзалт ярианы явцад цэрэг-техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, ОХУ-д суралцах монголын цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, цаашид шинэ мэргэжлээр, тухайлбал, барилгын цэрэг, эмнэлэг, цэргийн хөгжмийн чиглэлээр суралцуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Дархан” сургуулийг үргэлжлүүлэх, Энхийг дэмжих чиглэлээр хамтарсан сургууль зохион байгуулах, Цэргийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаар талууд санал солилцон шийдвэрлэжээ.

Read more...
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Results 1 - 4 of 7

Мэдээний архив

Санал асуулга

Манай сайт танд таалагдаж байна уу?
 
Хэдэн зочин онлайн байна